Friday, May 16, 2014

Мэдээллийн төхөөрөмж

Компьютер эсвэл Тооцоолуур гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөгдсөн заавар буюу программын дагуу өөрийн системийн төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулан, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.
Компьютер нь маш олон дүрс, хэлбэрээр байдаг. Орчин үеийн компьютертой төстэй төхөөрөмжүүд нь 20-р зууны дунд үед (1940 - 1941 оны үе) гарсан боловч компьютер гэдэг ухагдахуун ба компьютертой төстэй машинууд урьд нь байсан. Анхны цахилгаан компьютерууд нь бүтэн өрөөг дүүргэхээр хэмжээтэй байсан ба энэ нь хэдэн зуун персонал компьютерын иддэг хүчээр ажилладаг байжээ. Орчин үеийн компьютерууд нь өмнөх үеийнхтэй харьцуулахад маш жижиг төхөөрөмжүүдтэй ба үүнээс сая, тэрбум хин илүү хүчин чадалтай. Өнөө үед бол энгийн компьютерууд нь бугуйн цаганд таарахаар жижиг хэмжээтэй байж болох бөгөөд цагны зайгаас хүчээ авах боломжтой болсон.

Персонал компьютерууд нь мэдээллийн эрин үеийн бэлгэ тэмдэг болсон ба ихэнх хүмүүсийн "компьютер" гэхээр санаанд ордог зүйл болсон. Харин өнөө үед хамгийн өргөн тархсан компьютерын төрөл нь тусгай зориулалтын компьютерууд юм. Эдгээр нь бусад төхөөрөмжийг удирддаг маш жижиг төхөөрөмжүүд юм. Жишээ нь, тусгай зориулалтын компьютерууд нь үйлдвэрийн машинууд, дижитал аппаратууд, хүүхдийн тоглоомуудад байдаг.

Компьютеруудын программууд гэдэг нэртэй заавруудыг хадгалах ба үйлдэж чадах явдал нь тэдгээрийг маш олон чадвартай болгодог ба тооны машинуудаас ялгадаг. Чурч-Турингын онол нь энэ чадварыг тодорхойлсон математикийн баримт юм:

"Бага ч хамаагүй хүчин чадалтай ямар нэг компьютер бол өөр ямар ч компьютертай ижил үүрэг даалгаврыг биелүүлж чадна."

Энэ нь, персонал дижитал туслагчаас авахуулаад суперкомпьютер хүртэлх хүчин чадал ба багтаамжтай компьютерууд бол нэгэн адил үүрэг даалгаврыг хэрэгцээт багтаамж, цаг хугацаатайгаар биелүүлж чадна гэсэн үг юм.

Thursday, May 15, 2014

Мэдээлэл харилцаа миний амьдралд ( эсээ )

21-р зууны энэ эрин үед мэдээлэл харилцааны технологийн хөгжил жилээр биш сараар биш хоногоор хэмжигдэж байна. Магадгүй хүн төрөлхтөний амьдрал гагцхүү энэ мэдээллийн технологиор шууд хамаарч байж болохын. Өөрөөр хэлбэл хүний хэрэглээ, хэрэгцээ, амьдрал ахуйн байдал, хүний өөрийн хөгжил, амжилт, дэвшил гэх бүхий л нийгмийн урсгалд мэдээлэл технологийн хувь нэмэр асар их байна. Надад ч бас ялгаагүй. Анх хүн төрөлхтөн цагийг хожихын тулд галыг анх нээж байсан тэр үеэс эхлэн өнөөг хүртэлх хугацаанд электрон робот болтолоо хөгжүүлж чаджээ. Энэ бол том ололт бас амжилт. Бид дэлхийн аль ч өнцөг буланд байсан бие биентэйгээ холбогдон, дуу дүрсээр харилцаж чаддаг. Энэ нь хүний оюун ухаан асар хүчтэйг илэрхийлэх хүчин зүйл боловч аливаа зүйл сайн муу гэсэн 2 талтай билээ. Интернэт технологи нь миний орон зайнд тодорхой хэмжээний байр суурь эзэлсээр байна. Хэр их гэдгээ би өөрөө ч мэдэхгүй байна. Өөрийн хүссэн мэдээллийг интернэтийн тусламжтай олж аван зарим хэрэгцээгээ хангаж байна. Энэ хэрэгцээг минь хангаж өгөх тэр бололцоог бүтээж өгсөн бүтээлч хүмүүсдээ баярлалаа. Гэсэн хэдий ч хүн гэдэг үнэ цэнийг минь үгүй болгож, миний бодож сэтгэх, санах тэр хатуужлыг мунхаг болгож бэлэнчлэх сэтгэлгээг суулгаж байна. Намайг бас чамайг тэр бүү хэл хүн төрөлхтөний ирээдүйг хэн ч биш зүгээр л хүний оронцог болгож байна. Үүнээс гадна дэлхийн томоохон сайтаар охид залуус минь орж цахим хэргийн хохирогч болжыно. Энэнд зөвхөн хэрэглэгч та өөрөө л буруутай. Чөлөөт ардчилсан нийгэмд дуртай нэг нь  худал хуурмагаар дүүрэн мэдээлэл оруулж түүнд залуучууд итгэн үнэмшиж байж боломгүй зүйлсүүд гарсаар байна. Энэ бүхэнд хяналт алга. Мэдээллийн эрин зуунд техник технологи ашиглаж мэдэхгүй хүн, хүн биш гэх аймшгийн бөгөөд эмэгнэлтэй бодол одоогийн хүн төрөлхтөний бодлыг сэжилж байна. Бид үнэн худал, сайн муу гэх хэт их мэдээллийн дунд амьдраад байна уу даа ? Хэрэгтэй мэдээлэл байж болно. Сайныг дагаж саар гэгчээр хэрэггүй мэдээлэл ч бас байхын яалтай нь ч билээдээ . Өнөө үеийг цахим мэдээлэлгүйгээр төсөөлөөд үздээ. Зүгээр л хий хоосон талд хэсэгхэн шувуу мэт л харагдана. Facebook, Google, Yahoo гэх томоохон цахим хаяг байхгүйгээр би амьдарч чадахгүй гэх хүн байхад, энэ цахим хаяг бол миний хувь заяа, түүнгүйгээр би хэн ч биш гэх өөрийгөө үнэ цэнэгүй болгох хүн ч бас байхын. Энэ мэдээллийн технологи хүнийг юу л болгоод байнадаа. Хүн эхээс 1 төрдөг бол цахим ертөнцөөр 2 төрдөг юм байнаа. Дээр дурьдсан асуудлыг хувь хүний ухамсарын асуудал шийдэж чадна. Хорвоод хүн цахим мэдээллээр бус хүн хүнээрээ дутдаг юм шүү. Энэ эсээнд би мэдээллийн технологийг шүүмжилж хэнд ч хэрэггүй гэх үгүйсгэлийг оруулья гэж бодсонгүй хэдий ч хүн хүн чанараа алдалгүйгээр зөь зохистой мэдээллийг олж аваасай гэх сануулгыг тусгасан болно.

ертөнцөд тайлагдашгүй зүйлсүүд их байхымдаа

1. Египет, Гизагийн сфинкс (Египет) - Египетийн өөр нэгэн гайхамшиг бол Гизагийн сфинкс ба энэ нь фараоны толгой бүхий арслангийн биетэй том байгууламж юм. Khafre хаан хэмээгддэг энэ байгууламжийг зөөлөн шохойнчулууг он жилийн турш аажмаар сийлж хийсэн байна. Алга болсон хамрынх нь тухай хамгийн түгээмэл онол бол 1798 онд Наполеоны цэргүүд их буугаар буудсан гэдэг ч хуучны тэмдэглэлүүдэд Наполеоны түйвээлт эхлэхээс ч өмнө сфинксийг хамаргүй байсан гэсэн аж.
2. Стоунхенж (Англи) - Стоунхэнж нь Английн Уилтширд оршдог бөгөөд тойрог хэлбэрээр байрлуулсан чулуу, шороон байгууламж юм. Уг байгууламжийг МЭӨ 2640 – 2480 оны хооронд байгуулсан гэж таамагладаг ба 3500 жилийн турш ашиглагдсаар иржээ. Нар буцах өдрийн нар мандах үед чулуунуудын зарим нь нэг шугаманд харагддаг байна. Тэд бүгд нар буцах өдрийг тодорхой харуулдаг ба эртний үндэстнүүдийн цаг тооллыг хэмжих нэг хэмжүүр байсан гэж үздэг. Мөн нас барагсдыг тэнд нутаглуулдаг байсан ба оршуулгын газрын нэг хэлбэр ч гэж үзэх нь бий.
3. Пасха арал (Чили) - Пасха арал нь өмнөд Номхон Далайд орших Полинезийн арал юм. Энэхүү газар нь Рапануйчуудын бүтээсэн Моай хэмээх чулуунхөшөөнүүдээрээ алдартай.Хүний дүрс бүхий хамгийн хүнд хөшөө нь гэхэд л 86 тн жинтэй байдаг бөгөөд эднийг хэрхэн яаж байршуулсан нь нууц хэвээр байдаг аж.
4. Баальбек (Ливан) - Эрт дээр үеэс өнөөгийн бидний үед хэдхэн тооны сүрлэг барилга байгууламж уламжлагдан ирсний нэг нь Ливан улсын нутаг дэвсгэр дэх дан чулуун хавтангаар бүтээсэн Баальбек хотын өндөр багана, шат, тавцан билээ. Тэрхүү чулуун тавцангийн урт 20 метр, ойролцоогоор 1000 тонн жинтэй. Тийм асар хүнд жинтэй хавтанг чулуу бутлах газраас авчирч 7 метр өндөрт өргөж байрлуулсан нь үнэхээр гайхамшиг. Гелиополис хотод байнга газар хөдлөлт болдог байсан учир тус бүр нь 20 метр урт, 5 метр орчим өндөр, 4-өөс илүү метр өргөн, чулуун хавтан суулгасан тавцан дээр сүмийг босгожээ.
5. Мачу Пикчу (Перу) - Мачу Пикчу буюу Кечуа хэлээр “Хуучин оргил” хэмээн утгачилагддаг уг газар нь Перугийн Урубамба хөндийн орчимд орших далайн түвшнээс дээш 2430 метр өргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсанКолумбын өмнөх Инкүүдийн хот юм. Уг газар нь Инкийн орхигдсон хот хэмээн нэрлэгдэж алдаршсан бөгөөд магадгүй дэлхийн дийлэнх хүмүүст Инкийн эзэнт гүрэнг дурсахад хамгийн түрүүнд санаанд нь ордог алдартай газар байж ч болох юм. 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэрорхисон байна.
6. Наскигийн зурвас (Перу) - Энэхүү газар нь Перугийн өмнөд хэсэг дэх Наскигийн цөлд орших газар дээрх эртний зургууд бөгөөд 80 гаруй километр сунан тогтсон өндөр, хуурай хавтгайд орших энэ нууцлаг дүрснүүдийг 1994 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өв газарт бүртгэжээ. Христийн тооллын өмнөх 100-800 онуудад цэцэглэн хөгжиж байсан соёл иргэншлийн дурсгал гэж эрдэмтдийн үздэг энэ дүрс шугамнуудын ‘Las Manos’ дүрс гэхэд л 2,000 жилийн настай юм. Зарим нэг эрдэмтдийн таамаг нь тэднийг хүн бус харин харийн элч, харь гаригийнхан бүтээсэн гэдэг.
7. Тиуанако (Болив) - Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү барилга нь 17 мянган жилийн настай гэдэг бөгөөд чулуугаар бүтээгдсэн байгууламж гэдгээрээ онцлог аж. Мөн тухайн нутаг дэвсгэрт амьдарч байсан хүмүүсийн ариун ёслол үйлддэг газар байсан гэсэн таамаглал байдаг.
8. Чичен Ица (Мексик) - Чичен Ица нь өнөөгийн Мексикийн нутаг болох Юкатаны хойгийн умард хэсэг, умард Маяагийн нам дор газарт байрлах Маяагийн соёл иргэншлийн бий болгосон Колумбаас өмнөх үеийн археологийн аварга том төв юм. Чичен Ицагийн археологийн олдворуудаас харахад олон чухал барилга байгууламжуудад шатсан ул мөр ажиглагдаж байгаа нь угтөвийн сүйрэл нь маш догшин ширүүн эмгэнэлтэй байсныг илтгэж байдаг.
9. Чулуун бөмбөрцгүүд (Коста Рика) - 1940-өөд оны эхээр Коста Рикад “United Fruit Company” газар шорооны ажил хийж байхдаа төгс хэлбэр бүхий чулуун бөмбөрцгүүд олсон нь МЭ 600-аас 16-р зууны үед хамаарах эд байжээ. Энэ чулуун бөмбөрцгүүдийг бүтээгчид болон бүтээсэн зорилго өнөө хэр ньтайлагдаагүй байгаа ба нарыг шүтэх үүднээс хийгдсэн шашны утга агуулга бүхий зүйл гэж үздэг байна. Нэг чулуун бөмбөрцгийн жин нь гэхэд 16 тн хүрдэг аж.
10. Усан доорх балгас (Япон) - Японы өмнөд хэсэгт орших Ёнагуни эргийн ойролцоо далайн гүнд 8000 жилийн настай балгас байдаг бөгөөд анх 1995 онд илрүүлж байжээ. Анх шинжээчид энэхүү газрын бүтцийг бүрэн гүйцэд тодорхойлоогүй байхдаа байгалийн гаралтай гэдэг байсан ч одоо бол үүнийг хүний гараар бүтсэн гэдгийг бүгд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа юм. Учир нь энэхүү балгаст нарийн сийлбэр бүхий баримлууд, хурц өнцөг бүхий шатнууд байдаг аж.

Thursday, May 8, 2014

Орчноосоо тасар


Та гарын хээгээрээ өөрийгөө мэдмээр байна уу ?

Алганы хээг уншиж, өнгөрсөн болон одоог зөгнөх нь Энэтхэг болон цыгануудаас улбаатай зурхайн арга барил юм. Таны алган дээр бусдаасаа тод гурван гол зураас байх ёстой. Тэдгээрийн хамгийн дээд талынхыг нь зүрхний зураас (heart line), удаахыг нь оюун ухааны зураас (head line), гутгаарыг нь амьдралын зураас (life line) хэмээн нэрийддэг.

                                        1) Зүрхний зураас
  2) Оюун ухааны зураас
  3) Амьдралын зураас
  4) Хувь тавилангийн зураас ( Энэ нь хүн болгонд байдаггүй ) гэж нэрлэнэ.
   а)                                             Зүрхний зураас                                                          
Энэ зураасыг ямар ч чиглэлд уншиж болно. Чигчий хуруунаас долоовор хуруу хүртэл, эсвэл долоовор хуруунаас чигчий хуруу хүртэл байж болно. Зүрхний зураас нь таны сэтгэл хөдлөл, хайр дурлалын асуудал, болон зүрхний өвчний талаар илэрхийлэх болно.
Зүрхний зураас дараах төрлүүдтэй:
Хэрвээ зүрхний зураас тань долоовор хурууны дороос эхлэж байвал - Хайр дурлалын тал дээр асуудалтай байх нь
Дунд хуруунаас эхэлж байвал - Хайр дурлалын асуудалд хэтэрхий өмчирхөг ханддаг
Алганы дундаас эхэлж байвал - Та амархан дурладаг
Тэгш, богинохон - Та романтик биш
Амьдралын зураастай холбогдож байвал - Та үнэхээр мэдрэмтгий юм
Урт, өргөн - Та сэтгэлээ маш амархан илчилдэг
Ухааны зураастай параллель байвал - Та сэтгэл хөдлөлөө барьж чаддаг
Долгионтой - Хайр дурлалын асуудалд хөнгөн, хуумгай ханддаг.
Зүрхний зураасан дээр бөөрөнхий байвал - Та сэтгэл санааны хямралтай байгаа бололтой
Хэрвээ зүрхний зураас тасалдсан байвал, жижиг жижиг зураас үүссэн байвал - Хэн нэгэн таныг гомдоожээ.
                                         б) Оюун ухааны зураасыг тодорхойлъё                      
  • Энэ зураас нь таны сурлагын хэв маяг, харилцааны соёл, авьяас чадварыг өгүүлэх болно.
Хэрвээ ухааны зураас тань богинохон байвал - Та оюуны хөдөлмөрөөс илүү биеийн хөдөлмөр хийх чадвартай.
Далий байвал - Та урлагийн хүн юм
Амьдралын зураастай шүргэлцэхгүй байвал - Та адал явдалд дуртай
Долгионтой байвал - Танд анхаарал төвлөрүүлэхэд хэцүү байдаг
Урт, тод зураас байвал - Та сэтгэн бодох чадвар маш сайтай
Цэг эсвэл зураас ухааны зураасан дээр байвал - Таны сэтгэл санаа асуудалтай байгаа
Хэрвээ оюун ухааны зураас тасалдаж байвал - Та нэг зүйлдээ тууштай байж чаддаггүй
                                              в) Амьдралын зураасыг тодорхойлох нь                  
Энэ зураас нь эрхий хуруунаас эхэлж нум хэлбэрээр бугуй руу явдаг. Энэ нь эрүүл мэндийн байдал, сэтгэл санааны байдал болон амьдралын өөрчлөлтийг харуулдаг.
Эрхий хуруутай маш ойрхон өнгөрдөг бол - Та их ядардаг юм байна
Долгионтой - Та энерги ихтэй юм
Тод, ташуу бол - Амьдралын эрч хүч ихтэй
Богинохон, бүдэг байвал - Та бусдын үгэнд амархан ордог
Хагас тойрог хэлбэртэй бол - Та эрч, хүч ихтэй юм
Алганы зах руу нэлээд ойрхон дөхдөг бол - Та ямар нэгэн харилцаанд нэлээд хянамгай ханддаг 
Хэд хэдэн амьдралын зураас байвал - Энерги эрч хүчээр дүүрэн
Амьдралын зураасан дээр тойрог үүссэн байвал та сэтгэлийн шархтай байгаа бололтой
Хэрвээ тасалдаж байвал - Таны амьдралын хэв маяг өөрчлөгдөх болно.
г) Хувь тавилангийн зураас
Энэ нь гадаад орчин танд хэрхэн нөлөөлдөг талаар өгүүлэх болно. Алганы суурь хэсгээс эхэлнэ. 
Тод байх юм бол - Та хувь заяагаа л дагадаг юм байна
Тасалдаж, чиглэл нь өөрчлөгдөж байгаа бол - Тухайн нөхцөл байдлаас болж таны хувь заяа байнга өөрчлөгдөх болно
Амьдралын зурааснаас эхлэлтэй бол - Та өөрөө хувь заяагаа зохиодог
Амьдралын зураастай яг дундуураа холбогдож байвал - Амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хэрэгтэй.
Эрхий хуруунаас эхэлж амьдралын зураасыг огтолж байвал - Гэр бүл болон найз нөхөд тань танд маш их дэмжлэг үзүүлнэ.

Tuesday, April 8, 2014

энэ бол бодит мэдээлэл

                        Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал 
                                  (2014 оны 1 дүгээр сарын байдлаар)


I. Нийгмийн үзүүлэлт
                         
 I.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2014 оны 1 дүгээр сарын эцэст 42.5 мянга байгаагийн 22.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгч иргэдийн 33.2 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 4.0 мян.хүн буюу 10.7 хувиар,2013 оны 12 дугаар сарынхаас 9.5 мян.хүн буюу 22.3 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.0 мянга буюу 54.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 пунктээр өсчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2014оны 1 дүгээр сард ажилгүй 4.5 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.1 мян.иргэн ажилд зуучлагдан орж, 14.1 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн болон ажилд зуучлагдан орсон иргэд, жил бүрийн 1 дүгээр сарын эцсийн байдлаар дор үзүүлсэн байдалтай байна


Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.6 хувийг магистр, доктор, 29.3 хувийг дипломын болон бакалаврын, 8.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 7.0 хувийг техникийн болон мэргэжлийн,
41.8 хувийг бүрэн дунд, 9.6 хувийг суурь, 2.4 хувийг бага боловсролтой, 0.7 хувийг боловсролгүй иргэд эзэлж байн. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.2 мянга буюу 63.9 хувь нь 15-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Улаанбаатар хот болон Говь-Алтай, Баян-Өлгий, Орхон, Увс, Өмнөговь аймагт улсын дунджаас 5.4-10.4 пунктээр их байна.

хичээлийн хуваарь

                                                  Даваа                                                                           
09:00 - Математик Анализ, Н.Аргилсан
10:30 - Гамшгийн менежмент, С.Төмөр
12:20 - Хэл яриа бичгийн соёл, Т.Гандэлгэр 
                                                  Мягмар                                                                       
10:30 - ШААГ, Н.Болормаа
12:20 - ШААГ, Н.Болормаа
                                                  Лхагва                                                                        
09:00 - Макро эдийн засаг, Н.Батболд
10:30 - Макро эдийн засаг, Н.Батболд
12:20 - Англи хэл, Н.Пүрэвсүрэн
13:50 -  Англи хэл, Н.Пүрэвсүрэн
                                                   Пүрэв                                                                         
12:20 -Мэдээлэл зүй, Б.Золзаяа
13:50 - Математик Анализ, Н.Аргилсан
                                                   Баасан                                                                        
09:00 - Биеийн тамир, Батболд
10:30 -  Англи хэл, Н.Пүрэвсүрэн